Өвгөн ноёны зандан хусуур

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 30 -нд

Монголын хурдан морины үүлдэр угсаа, хурдан морины уралдааны хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулж олноо “Өвгөн ноён” хэмээн хүндлэгдсэн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав домогт хурдан хүлгэдээ утаж ариулж явсан модоор энэхүү хусуурыг хийжээ. Соёмбо бүхий иш, түмэн насан хээ бүхий бариул, хангарьд, луу, арслан, бар дөрвөн хүчтнийг үүлэн хээгээр чимэглэж сийлсэн 40 см урт, 6 мм зузаантай энэхүү зандан модон хусуурыг Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат СТА, зураач, сийлбэрч Д.Хуягт гурван сарын турш бүтээжээ.
Энэтхэгт ургадаг хамгийн хатуу мод гэгддэг зандан эртнээс нааш эр хүнд ээлтэй хэмээн үздэг бөгөөд хашир уяачид үртсээр нь морьдоо утаж гэдэс дотор эрхтнийх нь  хийг гадагшлуулж хорыг нь тайлдаг байсан гэдэг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна