Аймгийн алдарт уяач Б.Батсүх: Хээр шүдлэн энэ жилийн тавь дахь түрүүгээ авлаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 13 -нд

-Шүдлэн түрүүлгэсэнд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу? 
-Наадам зохион байгуулалт сайтай сайхан боллоо. Морьд ч олон цугласан байна. Миний хээр шүдлэнгийн энэ хаврын тавь дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм. Үүнээс өмнө Баруунхараад 3 сарын 18-нд, Зүүнхараад 3-р сарын 25-нд, дараа нь Сэлэнгэ аймгийн бүсийн наадамд, мөн Жоки клубын 500 долларын бооцоот наадамд түрүүлсэн. Ахынх нь сэтгэгдэл их өндөр байгаа.
-Хээр шүдлэнгийнхээ угшил гарвалын талаар дэлгэрүүлбэл?
-МУ-ын Алдарт уяач  Төв аймгийн Цээл сумын уугуул Пүрэвийн Баяраагийн унаган адуу. Найз маань уяж өгдөг юм. Эцэг нь Баяраагийн Англи халтар азарга байдаг. Ер нь энэ халтар азарганы төл болгон давхиж байгаа. Жишээлбэл “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнийн хээр хязаалан  байна. Даагандаа улсад айрагдан, өвөл Дүнжингаравын хурдад аман хүзүүдсэн. Эх нь Баяраагийн маань тойруулга угшилтай гүү байдаг юм. Хээр үрээ маань даагандаа хавар Сэлэнгийн бүсийн наадамд айрагдсан. Мөн Баруунхараад айрагдсан. Дундговь аймгийн 70 жилийн ой  Шарга азарганы нэрэмжит уралдаанд аман хүзүүдсэн. Ноднин ерөнхийдөө 4,5 айрагдсан даа. Ах нь өөрөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул болохоор дандаа хойшоо чиглэлтэй явж нааддаг юм.
Энэ жилийн уралдааны зохион байгуулалт хэр байна. Өмнө нь энэ уралдаануудад орж байв уу?
Анх удаа оролцож байна уралдаан сайхан болж байна. Ах нь багаасаа хурдан морь сонирхдог хурдан морь унадаг байлаа. Сүүлд нь морь уяж аймаг сумандаа олон ч сайхан наадсан. Цөөн хэдэн адуутай. Жишээлбэл Сэлэнгэ аймгийн Зэлтэр гаралтай адуу хурдан халтар азарга маань 2006 онд аймгийнхаа наадамд өвөл нь түрүүлээд зун нь аман хүзүүдсэн. Мөн соёолон үрээ Төв аймгийн 70 жилд түрүүлж, Чойрт аман хүзүүдэж байсан. Улс бүсээс айраг түрүү байхгүй ээ гэхдээ 2006 онд аймгийн Алдарт уяач болсон.
Ярилцсанд баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна