Авзага хайрхан шүтээнтэй, Аз хийморь дүүрэнтэй Гурванбулагийн Гавьяат барилгачин

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Гурванбулаг сумын уугуул, Гавьяат барилгачин Пүрэвийн Мэндбаяр Булган нутгийн бахархалт хөвгүүдийн нэг. Авзага хайрханаа бурханчлан шүтэж явдаг тэрээр компаниа хайрханыхаа нэрээр нэрлэж, МУ-ын шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг болгосон сүйхээтэй бизнесмен юм. 
Зургаан  настайгаасаа хурдан морь унасан тэрээр унах адуугаа уургагүй барьчихдаг элдэвтэй нэгэн байсан гэдэг. Чухам тийм л учраас өнөөдрийг хүртэл адуунаас холдож чадахгүй аргамжигдан сэтгэл зүрхээ зориулж явна.
П.Мэндбаяр одоогийн байдлаар улс бүсийн наадмаас зургаан түрүү, найман айраг түрүү хүртээд буй. Өөрөөр хэлбэл улсын цолны болзол хэдийнэ биелсэн гэсэн үг. Гэсэн хэдий ч “Миний морь уяна гэж юу байхав. Зүгээр л өөрийн гэсэн угшилтай, хурдтай л эр. Миний угшилд олон сайхан хурд бий” гэх даруу зангаасаа болоод аймгийн Алдартын сэтэртэй яваа.
П.Мэндбаяр хурдан хүлгэдээ уяж уралдуулахаас гадна Монголын морин спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж шилдэг ивээн тэтгэгчээр удаа дараа шалгарч байсан юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна