Цагаахан атаархал Алдартын залаа болсон нь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 21 -нд

Тайжууд овгийн Ядмаагийн Чойжоохүү 1951 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Уньт-Уртын эх хэмээх газар төржээ. 1997 оноос эхлэн морь уясан түүнд шигшмэл морьдын анхны “Их хурд” уралдаан сэтгэгдэл үлдээсэн гэдэг. Монгол улсын дөрвөн зүг найман зовхисоос ирсэн домогт хурдан хүлгэд хазаар даран дүүлэхийг хараад “өөрийн гэсэн ийм сайхан хурдан хүлэгтэй болохсон” гэх бодолд эзэмдүүлжээ. Тэрхүү хүсэлдээ хөтлөгдөн Орхон, Сэлэнгэ болон Сүхбаатар аймгийн Асгат сум, Булган аймгийн Бүрэгхангай зэрэг сумдаас хурдан хурц удмын адуу цуглуулжээ. Ийнхүү эр хүний цагаан атаархалд хөтлөгдөн моринд дурласан тэрээр 2003 оны Орхон аймгийн наадамд өсгий цагаан хар хязаалангаа айрагдуулж өм нээгдэж байсан гэдэг. Хар хязаалан нь аймгийн Алдарт уяач Б.Барсболдын унаган хүлэг бөгөөд хар морь нь ч адилхан Б.Барсболдын адуу юм. 
Я.Чойжоохүү Политехникийн их сургуулийн авто механик, инженерийн сургуулийг төгссөн бөгөөд Булган, Орхон аймгийн баяр наадмын комисст 20 гаруй жил ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна