Адуунууд эзэддээ очоогүй л байна

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 25 -нд

Тод манлай уяач С.Ганхуяг, Д.Онон нар  АНУ-гаас 19 азарга, 10 гүү захиалан онгоцоор авчруулсан билээ. Олон улсын нислэгээр тив дамнан ниссээр Монгол оронд газардсан цэвэр цусны адуунууд өдгөө Өлзийт хороололд хашигдсан хэвээр байна. Эзэддээ очиж чадалгүй ийм олон хоногоор саатуулагдаж буй нь мэргэжлийн хяналтын газрын хорио цээртэй холбоотой аж.
Англи болон quarter үүлдрийн адуунуудын ихэнх нь эздээ олсон бөгөөд Мон-Ураны Б.Наранхүү зургаан азарга авсан гэх дам мэдээлэл байна. Мөн Архангайн уяачдын холбооны экс тэргүүн Ч.Мөнхбат quarter үүлдрийн нэг азарга авсан нь орон нутгийн ганцхан төлөөлөл гэнэ.
Бид Өлзийт хороололд очин зарим азарга, гүүнүүдийн зургийг авсан юм.


А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна