Баянмөнх уулын тахилга боллоо

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Хурдны өлгий Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг "Баянмөнх" уулын их тахилга 5-р сарын 24-нд болж, азарга, их насны морьд тоосоо өргөлөө. Энэхүү тахилга нь жил бүрийн зуны эхэн сарын шинийн гурван уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жил 5-р сарын 12-нд болж байсан билээ.

Баянмөнх уул нь баруун хойшоо хараад зогсож байгаа, хөхөл сүүлээ боолгосон азарганы дүртэй гэж нутгын ард нь билэгшээдэг бөгөөд "Баруун хойшоо зүглэсэн Бараан адууны дүртэй Орлой адууны сүргээс Оосорлож тогтсон уул аа" хэмээн дуунд хүртэл мөнхран үлдсэн юм.

Азарга: 36
1. Халзан сумын уяач Сэргэлэнбаатарын хээр
2. Уулбаян сумын уяач Г.Баяржаргалын бүжин хонгор
3. Уулбаян сумын уяач Д.Баярсайханы халиун
4. Халзан сумын уяач Баянмөнхийн хонгор
4. Уулбаян сумын уяач Х.Авирмэдийн хүрэн

Их нас: 61
1. Уулбаян сумын уяач Батболдын саарал
2. Халзан сумын уяач Дондогжавын хээр
3. Уулбаян сумын уяач Даваасамбуугийн хонгор
4. Уулбаян сумын уяач М.Баазарын хээр
5. Уулбаян сумын уяач Лхагваагийн будан тус тус хурдалжээ....

Баянмөнх уулын тахилга болсон энэ өдөр буюу зуны эхэн сарын шинийн гурванд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумнаа "Баян-Овоо" уулын тахилга болж хязаалан насны 60 гаран алтан туурт тоосоо өргөжээ. Уг уралдаанд Халзан, Баруун-Урт зэрэг сумдаас уяачид хурдан хүлгүүдээ сойж ирсэн ба Халзан сумын уяач Халзанхүүгийн хүрэн халзан үрээ түрүүлж, Түмэнцогт сумын уяач Дашзэвэгийн хар аман хүзүүдсэн бол Баруун-Урт сумын уяач Номуунгэрэлийн хээр, МУМУяач С.Төмөр-Очирын зэгэл, Түмэнцогт сумын уяач Э.Сүхбаатарын хээр үрээнүүд тус тус айрагджээ

Эх сурвалж hiimori.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна