Дарханхаан уулын бага тахилга боллоо

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 28 -нд

Сэцэнхан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар нутаг "Дарханхаан уулын бага тахилга" өчигдөр буюу зуны тэргүүн сарын шинийн гурваны билэгт сайн өдөр зохион байгуулагдаж их нас, соёолон морьд тоосоо өргөлөө. Дарханхаан уулын их тахилга дөрвөн жилд нэг удаа болдог бол завсрын гурван жилд бага тахилга нь болдог бөгөөд өнөө жил ийнхүү бага тахилгаа хийж Асгат, Баруун-Урт, Онгон, Наран, Сүхбаатар, Уулбаян зэрэг сумдаас гадна Дорнод аймгийн Матад сумаас хурдан хүлгүүд ирсэн байлаа.

Их нас: 62

1. Асгат сумын уяач Чулуунсүхийн хүрэн
2. Сүхбаатар сумын уяач Лхагваагийн ухаа халзан
3. Баруун-Урт сумын уяач Одгэрэлийн улаан
4. Асгат сумын уяач Бат-Эрдэнийн саарал
5. Наран сумын уяач Ган-Очирын хүрэн

Соёолон: 67

1. Асгат сумын уяач Наранбадрахын хүрэн
2. Асгат сумын уяач Эрдэнэбаатарын хүрэн
3. Баруун-Урт сумын уяач Гантулгын хонгор
4. Сүхбаатар сумын уяач Бүрнээгийн буурал
5. Онгон сумын уяач Мөнхбаясгалангийн шарга тус тус түрүүлж айрагдан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Дарханхаан уулын бага тахилгад зориулсан хүчит 32 бөх зодоглон барилдсанаас Сүхбаатар сумын харьяат аймгийн начин Зоригтбаатар түрүүлсэн бол мөн сумын харьяат аймгийн заан Сэнгэдорж үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт аймгийн начин Гантулга, сумын заан Өнөбаяр нар шалгаран үлдсэн байна.


Эх сурвалж Hiimori.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна