Шижир хайрханы тахилга уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 30 -нд

Энэ сарын 26 нд Шижирийн давааны ард буюу олон улсын Найрамдал зуслангийн баруунтаа гурван насны морьдын уралдаан боллоо. Шижир хайрханы тахилга уралдаан цаашдаа жил болгон уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд энэ удаа Сэлэнгэ, Дундговь, Дархан, Төв зэрэг аймаг, Багахангай дүүргийн уяач хурдан хүлгэдийнхээ хамт хүрэлцэн ирсэн  байсан юм. Их нас, даага, шүдлэн насны морьд уралдсан тахилга уралдааныг “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн, Цэнд  нар зохион байгуулсан бөгөөд түрүү морьдоо хагас сая төгрөгөөр байлсан. Харин аман хүзүү болон айргийн гурвын морьдыг тус бүр 300,000 төгрөгөөр, айргийн дөрөв, тавд хурдалсан хүлгэдийг тус бүр 200,000 төгрөгөөр байлсан юм. Ингээд уралдааны цувааг хүргэе.

Их нас-32

Багахангай дүүргийн уяач Б.Дашдоржийн хүрэн

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул  Соёлоогийн  бор

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Баттүшигийн хээр

Багахангай дүүргийн уяач Б.Дашдоржийн шарга

Партизаны САА-н уяач Уламбаярын хонгор

Партизаны САА-н уяач Хүрэлтулгын хээр

Төв аймгийн Сүмбэр сумын уугуул Батдаваагийн хонгор

Төв аймгийн Сүмбэр сумын уугуул Палсандоржийн хар

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Ганболдын ногоон

Төв аймгийн Сүмбэр сумын уугуул Ганзоригийн цавьдар

Шүдлэн-15

Дорноговь аймгийн уугуул Отгонжаргалын хонгор

Партизаны САА-н уяач Ганбаатарын хонгор

Партизаны САА-н уяач Доржсүрэнгийн хул

Партизаны САА-н уяач Нямтулгын хул

Төв аймаг Баянцогт сумын уугуул Батбуянгийн сартай хонгор

Даага-36

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Соёлоогийн бэлбэсэн хээр

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Ганболдын бор

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Бөх-Очирын хээр

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Барсболдын цавьдар халзан

Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Болдбаярын бор тус тус хурдлав.


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна