Монгол дээл ЮНЕСКО-гийн төв байранд залрах нь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 31 -нд

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Ерөнхий бага хурлын ээлжит 4 дүгээр чуулган энэ оны 6 дугаар сард Парис хотноо хуралдах гэж байна. Энэ үеэр ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Боковагийн санаачлагаар Монгол костюмс төвийн "Монгол хувцасны нууц товчоо" загварын театрчилсан тоглолт ЮНЕСКО-гийн төв байранд болно. Монгол хувцасны бахархам түүхэн өв соёлыг илэрхийлсэн энэ тоглолтоор хадны сүг зураг амилж, Хүннү төрийн төрт ёсны хувцас өмсгөлийн агууг мэдэрч, Эзэнт гүрний хүчирхэг хаад, эрхэмсэг хатад, дайчин баатруудын сүр хүчийг бахдаж, Богд гэгээнтэн, Дондогдулам хатны ур ухаан, учиг шаглаа шингэсэн тансаг хувцас зүүсгэлийг шагширч, Монголын олон ястнуудын өөр өөрийн өвөрмөц содон өмсгөл зүүсгэлээ гайхуулах нь. Монгол хувцасны нууц товчоо тоглолт нэг цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод оролцох 27 уран бүтээлчид маргааш Франц улсын нийслэл Парисыг зорих юм.

Д.Догсмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна