Наран шарга азарга

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 01 -нд

Өвөрхангай аймагт зохиогдсон өвлийн уралдаан болон Багануурт зохиогдсон өвлийн төвийн бүсийн уралдаанд уралдаанд тус бүр гуравт, Өндөр гэгээн Занабазрын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд тавд, Дорнод аймагт зохиогдсон даншиг наадамд дөрөвт хурдалж, Нийслэлийн тэргүүн манлай хүлэг шалгаруулах уралдаануудад нэг түрүүлэн, нэг айрагдсан Э.Цолмонгийн Наран шарга азаргыг “Энэ цагийн шилмэл хурдан хүлэг” булангаараа танилцуулж байна.
Шарга азарга Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул “Бураа” хэмээх  Пүрэвжавын унаган адуу. 2003 онд Т.Энхбатын дүү Тамир нь Сүхбаатар аймгаас гурван адуу худалдаж авсаны нэг нь шарга азарга байлаа. Пүрэвжав нарийн уяатай болохоор адууных нь уяа сойлгыг хэр баргийн хүн тааруулж чаддаггүй. Тиймээс ч шарга азаргыг ирсэн даруйд нь МУ-ын Тод манлай уяач Д.Онон, Ц.Дуламсүрэн нар уяа сойлгыг нь тааруулдаг байж.  Э.Цолмон шарга азаргандаа амиа тавьдаг бөгөөд ямартаа л 2005 оны улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд уралдаж яваад бүдэрч унан духаа шалбалчихсныг хараад нулимс унагаж байсан гэдэг. Нарны туяанд алтран солонгорох азаргандаа Э.Цолмон Наран хэмээх нэрийг хайрласан бөгөөд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой төвийн бүсийн наадамд айргийн тавд, “Дорнод Монголын хурд” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт, “Дүнжингаравын хурд-2006” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан билээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна