Бөхийн засуул Х.Пүрэв: Манайханд 1024 гэдэг тоо их ээлтэй
-Сумъяабазар аваргын хэлснээр таны мөрөн дээрээс олон цолтон төрж байлаа. Ингэхэд та хэчнээн жил бөх засаж байна вэ?
-Засуул хийгээд 20 гаруй жил болж байна. Гарын даа хийж байгаад бөхийн засуул болсон. Анх Дамдин аваргын цолыг спортын ордонд дуудсан чинь арай л гацаж зогсоогүй. Дотроо чимээгүй зогсохгүй шүү л гэж бодож байлаа. Тэгж яваад дараа нь төв цэнгэлэхэд цол дуудсан чинь хоолой хүрэхгүй юм шиг санагдаж байсан. Ер нь баруун талын засуул сонсоод гэнгүүт л бүх юм нам болчихдог. Гэхдээ бидний хөдөлмөрийг хангалттай үнэлэхгүй юм даа. Заалны барилдаанд засуулуудад 8000 төгрөг өгдөг юм Жирийн нэг дуучин ирээд хөгжим тавиад нэг дуулаад өнгөрөх, халуун наранд шарагдаад хөлсөө гоожуулаад олон хүний дунд цол дуудах хоёр их өөр. Наадмын өмнөхөн Эрхэмбаяр начин “Би дуулдаг юм чинь бөхийн засуул болж болохоор юм байна гэж бодож байсан юм. Гэтэл дуу дуулах бөхийн цол дуудах хоёр их өөр юм” гэж билээ. Ер нь хоёр гурван өдөр халуун нар, усан бороонд зогсоход дундажаар 50,000 төгрөгийн ханштай. 1024 бөх барилдахад хамгийн дээр зогссон би л гэхэд нэг өдөр стадион дотор 20 гаруй удаа нааш цаашаа явсан байгаа юм чинь. Энэ явснаа гурван өдрөөр тооцвол хэдэн км болох вэ? Үнэхээр хүнд ажил л даа. Нэг дуучин нэг дуу дуулаад л их сайндаа 10 минут хүрэхтэй үгүйтэй хугацаанд зуу, хоёр зуу зарим нь хэдэн саяар нь аваад гардаг. Нэгэнт л төрийн наадам түмний баяр цэнгэлд олон түмний баясгаж байхад засуулын хөдөлмөрийг үнэлж шан харамжийг нь өгөх нь зүйтэй юм гэж боддог. Засуулуудын тухай ярьсных энд хэлэхэд засуулуудтай холбоотой маш их асуудал гардаг. Мэдээж олон дотор сайн ч байна. Муу ч байна шүү дээ. Засуул болгон барилдаж байгаа бөхийнхөө маргаанд ороод байдаггүй юм. Бөхийн дэвжээг харж сурна гэж юм байдаг юм. Нэг үгээр хэлбэл мэргэшиж байгаа юм. Бөхчүүд ч ярьдаг. Үнэхээр сайн засуултай байх сайхан юм даа гэж. Муу засуултай байхад хэл ам гардаг л байхгүй юу.
-Бөхийн амжилтын нэг хэсэг засуултай холбоотой гэж үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ энд бөхийн барилдааны дүрэм гэж байна. Бид дүрмээрээ л ажиллана шүү дээ. Барилдаан л бол барилдаан. Ер нь барилдааны явцад засуул, бөх, цэцүүд маргах явдал гардаг. Би өөрөө ҮБХ-нд цэцийн зөвлөлийн гишүүн хүн шүү дээ. Би бол дүрмээр л ярьдаг. Засуулууд дотор үнэхээр гологдохоор олон түмэнд нийцэхгүй , бие бялдрынх нь галбир алдагдчихсан, залуу бөхчүүдийнхээ алхаа гишгээг гүйцэхгүй ийм улсууд бий юу гэвэл байгаа. Гэхдээ ухаан нь 32 засуулын гуравны нэг байна уу гэхээс 32 засуул бүгдээрээ бүдэрч уначих гээд майжигнаад гүйгээд байдаггүй юм. Энэ дотор шижигнэсэн сайхан залуус ч бий. Гэхдээ хүссэн болгон засуул болдоггүй юм. Энэ бол мэргэжил. Дараа нь мэргэшдэг юм. Маш их тэсвэр хатуужил шаарддаг учраас би 14 хоногийн өмнөөс хоолоо сойно. Амаргүй л дээ.
-Барилдаан будиллаа гэсэн нэг хэсэг байхад, цолонд хүрлээ, баярлалаа гэсэн нөгөө хэсэг байна биз дээ. Таны мөрийг түшиж улсын цолонд хүрсэн хүмүүс танд талархсанаа илэрхийлдэг үү?
-Хүний баярласан сэтгэл гэдэг хэцүү. Би ч гэсэн хэр баргийн юманд сэтгэл хөөрөөд байдаггүй хүн. Миний мөрийг түшсэн бөхчүүд янз янзаар л баярласнаа илэрхийлж байсан. Наад зах нь цолны мялаалгандаа урина. 2003 онд Өсөхөө миний мөрийг түшиж аварга болсон. Энэ бол монголын 180 дахь аварга төдийгүй Архангай аймгийн түүхэнд 50-иад жилийн дараа төрсөн аварга. Тэр өдрөө Өсөхөө намайг гэртээ урьсан. Тэгээд мөнгөн аягатай сүү өөрөө барьж ирээд бэлэглэсэн. Өгөхдөө “Таны мөрийг түшиж аварга боллоо аваргынхаа хишгээс түртээж байгаа юм” гэж хэлсэн. Би ч гэсэн баярласан сэтгэл шингэсэн юм гэж бодоод авсан. Тэрнээс бид ямар нэгэн булхайтай аргаар барилдаад хээл хахууль авч өгч байгаа нь юм биш, олны нүдэн дээр өгсөн юм. Бас жижиг Сүхбат маань Далай аварга болоод цолны найраа хийж байхдаа “Та моринд дуртай гэсэн. Миний адуунаас нэг гүү аваарай” гэсэн. Морьтой хүн мохдоггүй гэдэг болохоор асар их бэлгэшээж баярласан. Ингээд ярьвал их шүү.
-Олон жил засуул хийлээ. Тэр дундаас зээ дүү Д.Сумъяабазарыг аварга болсон жилийн наадам хамгийн сайхан нь байх даа?
-Би Архангай аймгийн Өлзийт сумын хүн. Миний төрж өссөн сумаас гурван арслан төрсөн байдаг юм. Монголын түүхэнд нэг сумаас гурван арслан төрөх битгий хэл нэг аймгаас цолтой бөхчүүд төрөх нь ховор шүү дээ. Монголчуудын бурхан шигээ дээдэлдэг бөхийн гал голомтод төрж өссөн хүн гэдгээрээ бид их гэгээлэг тэнгэрлэг улсын үр хүүхэд болж төрсөндөө баярладаг юм. Авга ах маань Дэлэг арслан гэж хүн байсан. Энэ хүн АХ-ын 13 жилийн ой буюу 1934 онд 1024 бөх барилдахад 10 давж түрүүлсэн хүн. Аав, авга ах хоёр маань хүрээ хийдийн газар шавилан суудаг лам нар байсан юм гэсэн. Тэгээд авга ах маань 1936 онд түрүүлчихээд 1937 онд Гандангийн лам байсан гээд баригдахаа шахаад чөлөөлөгдсөн гэдэг. Тийм болохоор манайханд 1024 гэдэг тоо их ээлтэй тоо гэж боддог юм. Зээ дүү маань ч Тусгаар улс байгуулагдсаны 800 жилийн ой АХ-ын 85 жилийн ойгоор 1024 бөх барилдсан түүхэн барилдаанд түрүүлсэн болохоор энэ тоо их учиртай юм шиг байгаа юм.
-Та ер нь дүүгийнхээ засуул болж гарч байв уу?
-Би хоёрхон удаа л дүүгийнхээ засуул болж байлаа. Ер нь миний мөрөн дээрээс ардын төрийн 17 түрүү гарчихсан байгаа гэж бодохоор өөрөөрөө бахархдаг. Бөх хүний гэрт өсч, өсвөр насандаа барилдаж ч явлаа. Хэдийгээр ажлын шаардлагаар бөх барилдахаа больсон ч өдөр нь бөхөө барилдуулж, шөнө зүүд нойрондоо морио уядаг хоббитой жирийн л монгол хүн л дээ би. Аав маань хурдан морь уядаг бас бөх барилддаг хүн байсан. Их том биетэй тэнхээтэй хүн байсан учраас нутагт нь домог болсон яриа хүртэл одоо ч байдаг. Аав маань их тэнхээтэй хүн ч тэнэг биш, барилдааныхаа хувилбарыг өөрөө олоод барилдчихдаг хүн байсан байгаа юм. Би жаахан байхдаа хурдан морь унадаг хүүхэд байлаа. Одоо ч нутгийн маань хөгшчүүл Пүрэв шиг хурдан морь унаж гийнгоолдог хүүхэд алга гэж ярьдаг юм. Миний унасан морь аравт ирэх бол айрагдаж, айрагдах бол түрүүлчихдэг. Яаж ийгээд хүүхдүүдтэй зэрэгцээд ирэхэд өөрийнхөө морийг урагшаа гаргачихдаг хүүхэд байсан гэж нутгийнхан маань ам сайтай байдаг юм. Хүүхэд байхдаа унасан морь сайн давхидаг байсан бол өнөөдөр миний мөрийг түшсэн бөх түрүүлээд даваад байдаг болохоор морь бөх хоёр нэг саванд байдаг юм болов уу гэж боддог юм. Тийм ч учраас зээ дүү маань миний мөрийг түшээд түрүүллээ. Мөн нутагтаа уясан морь маань Хийморийн хурдад есөд давхиж байлаа.
Ер нь миний мөрийг түшчих юмсан гэсэн бөхчүүд олон л байдаг юм. Бямбадорж заан, Мөнх-Эрдэнэ арслан, жижиг аварга, Өсөхөө, Доржсамбуу гээд л олон бөхчүүд хэлдэг л юм. Миний зогсдог зүүний магнай гэдэг бол асар их нэр хүндтэй жигүүр шүү дээ. Наран ургах энэ зүгт монголын хамгийн алдар цолтой том бөхчүүд зогсдог. Нөгөө талаас зүүний магнайд гарна гэдэг асар их хариуцлага байдаг. Ер нь Пүрэвээ гэдэг хүнд төрийн наадам, түмний цэнгэлээр тоглох ямар ч эрх байхгүй. Тийм ч учраас зүүний магнайд хэн гарсан бөхөө л үнэн зөв шударга барилдуулах үүрэгтэй. Тэр битгий хэл Сумъяабазарыг Өсөхбаярт хоёр удаа унахад нь би Өсөхөөг засаж байсан. Хэн ч гэсэн ах дүүгээ давчихаасай гэсэн бодол байдаг. Гэлээ ч би чинь зүүний талын засуул, ард түмэн надад итгэж байгаа учраас шударга байх ёстой. Дүүгээ уначихсан хойно миний дүү яав даа ч гэсэн бодол төрж л явлаа.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна