Өвөрмонголоос 18 хүлэг тоосоо өргөнө

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 07 -нд

Сар гаруйхны дараа болох улсын их баяр наадамдаа уяачид, бөхчүүд бэлтгэж эхэллээ. Баяр наадамд БНХАУ-ын Өвөрмонголын уяачид ч хүлгийнхээ тоосыг өргөхөөр болжээ. Өвөрмонголын Эрээн хотын “Цэгээ” морин тойруулгын 18 тооны хурдан морийг баяр наадамд уралдуулахаар саяхан Улаанбаатарт хүргэж иржээ. Нутаг ус, өвс ногоонд нь дасган уяа сойлгыг нь тааруулахаар ийнхүү сарын өмнө авчирсан байна.

 “Цэгээ” морин тойруулгын морьдыг Монголын хилээр нэвтрүүлэхийн өмнө  Эрээн хотын Мал эмнэлгийн Хяналт шалгалтын албаар оруулан  бүтэн сар сүргээс нь тусгаарлаж цусны дээжийг шинжлэх зэргээр хяналтад байлгажээ.

Морьд Монгол Улсын мал эмнэлэг, хорио цээрийн албаны шинжилгээгээр эрүүл гарсан тул хил нэвтрүүлжээ. Өвөрмонголын морьдыг наадамд уралдуулах нь Хятад, Монгол хоёр улсын адууны соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой гэж холбогдох газрууд үзсэн байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна