МУ-ын Алдарт уяач Ж.Дамдинсүрэн: “Их хурд” гэдэг өөр юм билээ
-Жаахан Даамайг сайн уяачаас гадна шаггүй унаач явсан гэж сонсож байлаа?
-Би Архангайн Бүрд багийн нутаг дахь Суварга хайрханы Баянзүрхийн баруун булгийн ам гэдэг газар төрж өссөн хүн. Таны хэлсэнчлэн хурдан морины унаач хүү явлаа. Үеийнхнээ бодвол нэлээн хожуу 11,12 нас хүрч морь унаж эхэлсэн. Тэгэхэд одоо шиг олон наадам гэж байсангүй. Жилдээ “чанартай” ганц л нааддаг, морь уядаг нь ч цөөхөн байлаа шүү дээ.
-Хэдэн жил морь унасан бэ?
-Та итгэх үү. Хориод жил морь унасан гээд бод доо. Бие жижигтэй байсан юм шиг байгаа юм. Хожмоо цэргийн алба хааж байхдаа оргочихоод хүний морь унаад уралдаж л явлаа.
-Тийм үү. Мэдээж ангидаа буцаж ирээд банга хүртэнэ биз дээ?
-Тэр мэдээж. Гэхдээ нэг удаа манай дарга наадмаар таарчихаад нэг том хараад л өнгөрч билээ. Манай аав морь уядаг, моринд их дуртай хүн байсан юм. Тийм болохоор аавынхаа зөвлөгөөгөөр морио уяад, өөрөө л унаад уралдчихдаг байлаа ш дээ. Манай хангай зүгийн адуу чинь бие багатай ч хөрс сайтай, гарын ая даадаг, тэсвэр хатуужилтай, мах ихтэй. Яахав зүүн зүгийн адууг бодвол хөлийн хурд арай удаан шиг байгаа юм.
-Гуч дөхсөн эр морь унаад уралдана гэхээр нэг л буухгүй байх чинь. Тэгээд ямар ямар амжилт гаргаж байв даа?
-Багачуулаас ялгаагүй л гэж бодогддог юм. Ямар ч байсан айраг түрүү авчихаад л байдаг байлаа. Тэр дундаа соёолон морийг гаргууд унадаг байсан даа. Зарим нэг нь “одоо боль, унаач хүүхэд олдохгүй байна уу” гэж асуудаг л байв. Бүр шооч зарим нь онигоо хүртэл зохиогоод ярьцгаасан л байдаг юм.
-Үнэхээр сонирхолтой юмаа?
- Намайг багад Лувсанбалдангийн цавьдар халзан гэж аймаг, сумандаа 22 түрүүлсэн хурдан адуу байлаа. Харамсалтай нь нэг удаа эзэн нь архи ууж яваад үргээгээд, булгиад шидчихсэн. Тэрнээс хойш жигтэйхэн булгидаг болчихсон юм. Сүүлдээ дийлдэхээ байгаад, уясан ч унах хүүхэд олдохгүй зарчихсан. Хөөрхий дөө их олон хүний гар дамжсаар яваад манай аавд ирсэн. Гэхдээ Лувсанбалдан гэж хүнд байхдаа олон удаа түрүүлсэн юм билээ. Манайд 12,13-тай ирсэн хэр нь завсаргүй таван жил түрүүлсэн. Ер нь миний унаж байсан морьдоос хамгийн сайхан нь энэ халзан л байлаа. Ид хав шалгасан сайхан амьтан даа.
-Таныг булгиад шидчихдэггүй байсан юм уу?
-Булгина л даа. Би ч бас моринд сайн байсан болохоор тэсээд л байдаг байсан юм. Бидний залууд чинь нэгдлийн даага сургах болзолт уралдаан явагдана. 10 даага сургахад нэг даага өгдөг байлаа. Ямар ч байсан жилдээ арав гаруй адуу сургачихдаг л байсан.
-Тэгвэл хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн юм бэ?
- 13, 14-тэй л морь уях ажилд орж байсан. Анх өөрийнхөө хоёр хээр, хонгор морь, хоёр, гурван соёолонгийнхоо уяаг тааруулдаг байлаа. Хээр, хонгор хоёр морь маань айраг түрүү алдахгүй гээч.
-Аймгийн Алдарт хэзээ болж байв?
-Аймгийн гурван түрүү, зургаан айргаараа 1998 онд болж байлаа. Үүнээс яг 10 жилийн дараа Монгол улсын Алдарт уяач болсон.
-Морины олимп “Их хурд-4”-д таны нэрийг дуурсгасан хээр мориныхоо угшил гарлын яриагаа үргэлжлүүлье?
-Хээр морь маань Сүхбаатар аймгийн Асгат сумын Сүрнээ гэж хүний унаган адуу. Даагандаа над ирсэн юм. Шүдлэн цагаасаа эхэлж уягдаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 10 жилийн ойд аман хүзүүдэж, Өгий нуурын ойд түрүүлж байлаа. Харин хязааландаа Цэнхэр сумын 80 жилд түрүүлж, Архангай аймгийн 80 жилийн ойгоор таваар давхисан. Соёолондоо улсад гурвалж, залгуулаад Өвөрхангай аймгийн Хужиртын 70 жилийн ойд түрүүлсэн сайхан амьтан даа. Давхар уяагаар л гурав уралдчихдаг байсан. Дараа жил нь “Тамирын хурд”-д мөн түрүүлсэн.
-Уяаны ямар онцлогтой вэ?
-Жаахан турж, хүч нь нимгэрч байж л уралддаг адуу. Газрын холд сайн, харин гараа муутай. Алсаас нэхэж уралддаг адуу байгаа юм.
-“Их хурд”-д мордуулахдаа хэр итгэлтэй байсан бэ?
-“Их хурд”-д явахынхаа амнө ажлыг нь жаахан нэмж хийж өгөөд л гарч байлаа. Хээр морины минь уяа ханачихсан байсан болохоор айрагдчих болов уу л гэж бодож байсан. Тэр жил Олонбаярын хээр, Үхэртарын буурал, Хэнтийн нэг хонгор морь янзтай харагдаж байлаа. Хэдийгээр хээр морь маань улсын наадмын довон дээр гараад үзчихсэн байсан ч “Их хурд” гэдэг өөр юм билээ. Газар газрын шигшмэл морьдууд ирж оролцоно. Бас морины болон уяачийн эрдмээ жинхэнэ утгаар нь шалгуулдаг босго өндөр даваа санагдаж байлаа даа.
-Эр хүний нулимс дуслуулдаг цөөхөн баярт мөчүүдийн нэг бол морь айрагдаж, түрүүлэх юм шиг байгаа юм. Та ер нь хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бэ?
-Би ч бүдүүн бараг хүн шиг байгаа юм. Тэр бүр юманд нулимс унагаад байдаггүй. Соёолонгоо айрагдуулчихаад төв цэнгэлдэхэд ороод цоллуулж зогсохдоо хэлэх үгээ олохгүй жаахан сандарсан. Тэр үед нутаг ус, хурдан сайхан морьдынхоо тухай өөрийн эрхгүй боддог юм билээ. Адуутай нөхөрлөж явсных адууны буян заяа намайг орхиогүй л байна даа гэж бодсон.
Гэхдээ морь түрүүлж айрагдахаас илүүтэй хүүхэд морь хоёр минь эсэн мэнд яваад ирэх шиг сайхан наадам хаа байх билээ.
-Хээр мориноос гадна таны нэрийг гаргасан ямар ямар хурдан морьд байна вэ?
-Цавьдар халзан морь бий. Улсад 38-аар давхиж байсан. Харин аймгийнхаа бүсэд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Тод манлай уяачдын морьдтой эн тэнцүүхэн уралдаад айрагдаж байлаа шүү дээ. Манай нутгийн унаган адуу. Пунцагдашийн унаган адууг би соёолон үрээ байхад нь худалдаж авч байлаа.
-Сүүлийн үед уяачид зүүн зүгийн адуу их авчрах болсон байна. Таны хувьд адууныхаа цусыг хэр сэлбэж байна?
-Манай адуу бол газар газрын адуугаар цус сэлбэгдчихсэн. Энэ тал дээр манай Дашцэрэн начин хариуцлагатай ханддаг хүн дээ. Олон ч газраас адуу авчирсан.
-Дашцэрэн начин та хоёр ямар хамааралтай хүмүүс вэ?
-Дашцэрэн начин манай хүргэн байгаа юм. Би адуучин, уяачаар ажиллаад 12 жил болж байна. Анх хээр морийг шүдлэн байхад над дээр авч ирж байлаа.
-Ярилцах сайхан байлаа. Таныг хурдан тууртын тань босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
-Алс холоос зорьж ирсэн та нарын минь ажил үйлс өдрөөс өдөрт өргөжин дэлгэрч байх болтугай.
А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
59.153.113.113
Тэгээд уулзад хэлээч чи
Reply66.181.161.120
IH HURD -4 uraldaanaas hoish 13 jil boljee Arhangai nutgaas mori ehni 10t ch algoo odo ch morini zvtgeltnvvd aduug shinjleh uhaani vndesleltei saihan uyj soidog boljee huduuni huh uyach ter ved l neg taria budaagyigeer belcheerin uyagaar dilsen ym . Vvnig bi ontsgoi amjilt gej dvgnedeg ymaa.
Reply66.181.161.120
Sain bnauu DAMDINSVREN ahad IH HURD-4 tvrvvlsen heer morinihoo amjiltig ugch nutgin saihan buural aldart bolog gej mongol hvni judag gargan ugch bailaa . Odo boltol bayrlalaa gej heleegvi ybaad ni jaahan setgel dunduur ybdagdaa . Harinch zarim ved bi uysan gej hudal yrih bvvr ih setgelin zobiurig hunduh ymaa
Reply