Адууны физиологийн болон цусны шинжилгээний үндсэн үзүүлэлтүүд

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 11 -нд

Айхтар ноцтой өвчин эмгэг л гарахгүй бол  бид мал, адуунаас цусны шинжилгээ авна гэж бараг байдаггүй. Тэр тусам өвдөж зовоогүй байсан ч тодорхой хугацааны дараа урьдчилан сэргийлэх үзлэг байдлаар адууныхаа цусны шинжилгээг тогтмол өгч хяналт тавина гэдэг бүр ч дуулдаагүй шахуу зүйл.
Харин баруунд энэ бол хэвийн үзэгдэл болсон. Тэд мөнгө нь багтаж ядсандаа бус, эсвэл хийх юмаа олж ядсандаа ингэж тогтмол шинжилгээ хийлгэн, хяналт тавиад байдаг юм биш. Харин ч эсрэгээрээ элдэв өвчиг эмгэгийг хүндрээд лавширсан хойно нь эмчилнэ гэдэг урьдчилан сэргийлснээс хэд  дахин  өндөр зардал гараад зогсохгүй хурдан хүлгийнхээ амийг алдах аюул улам нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр тогтмол шинжилгээ өгч, байнгын хяналт хийн аль болох их статистик мэдээлэл хуримтлуулан түүнээ зөв боловсруулж чадвал адууны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж бага зардлаар гүйцэд эмчлэх, адууны физиологийн мөчлөг уралдаан тэмцээнд хамгийн тохиромжтой, эсвэл тохиромжгүй байгаа үеийг тогтоох зэрэг олон чухал ач холбогдолтой байдаг. Цаашлаад Монгол адууны ч гэсэн дахин давтагдашгүй онцлогийг нарийвчлан тогтоох ч боломжтой шүү дээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна