Их хурдын аман хүзүү Д.Дашцэрэнгийн хээр

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 18 -нд

Архангайчуудын аархаж уралдсан одтой наадмуудын нэг нь шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаан. Айргийн таван морьдын гурав нь энэ нутгийн хийморилог эрсийн хүлгэд байсныг уншигчид санаж буй бизээ. Төрийн зарлигт наадмуудад цулбуур өргүүлсэн аймгийн Алдарт уяач Д.Дашцэрэнгийн хээр морины амжилтын товчхон сийрүүлбэл:
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Сүрнээгийн унаган, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, МУ-ын начин, аймгийн Алдарт уяач Д.Дашцэрэнгийн хурдан хээр морь нь шүдлэндээ одоогийн эзэндээ ирж, тэр жилээсээ эхлэн жигд сайхан хурдалж байгаа билээ.  2003 онд хязааландаа Архангай аймгийн түүхт 80 жилийн ойд айргийн таваар хурдалж,  соёолондоо 2004 оны монгол төрийн их баяр наадамд алдарт Гоё халиунтай зуузай холбон барианд орж, айргийн гуравт баригдсан бөгөөд хавчиг насандаа Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумнаа зохиогдсон "Өндөр гэгээний 370 жилийн ойн төвийн бүсийн наадамд дээгүүр хурдалж, дараа нь жил нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын тал, Дайр борын хөндийд зохиогдсон "Тамирын хурд 2006" хангайн бүсийн наадамд түрүүлсэн билээ. Нийлсэн жилээ буюу 2007 онд Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах шигшмэл морьдын Их хурд уралдаанд аман хүзүүнд хурдалсан юм.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна