Агт-Эрдэнийнхэн өнгөтэй байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 09 -нд

Төв аймагчууд АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаа өнөөдөр тэмдэглэж буй. Баяр наадмын хурдан морины уралдаан азаргаар эхэлж, газар газрын шандаст 195 хүлэг гарааны зурхайгаас эргэснээс  Төв аймгийн Лүн сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын гишүү, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарын Тогоруу саарал магнайдаа тоосгүй түрүүлжээ.2010 онд Эрдэнэтэд болсон төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнгөлсөн энэ хүлэг Төв аймгийн наадмын түрүү боллоо. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Дамдинлхагвын хүрэн хурдалсан байна.
Айргийн гуравт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийн Сүлд хүрэн азарга хурдалж уясан эзэн, унасан хүүхэд хурсан олноо баярлуулжээ. Хүрэн азарга халхын таван даншгийн түрүү алдарт Соёмбо хүрэн азарганы төрсөн дүү  гэдгийг хурдан морь сонирхогчид андахгүй бизээ. Айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ц.Батболдын хул алаг, харин тавд Төв аймгийн Баян сумын уугуул Довдонбалжирын сартай хүрэн азарга тус тус хурдалжээ.  Ийнхүү адууны соёлын томоохон төлөөлөл Төв аймгийн наадамд “Агт- Эрдэнэ” гал уяанынхан өнгөтэй сайхан наадлаа.
Бид тун удахгүй их насны морьдын цувааг хүргэнэ.

А.Мөнх
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна