Цэгмидийн халиун түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 09 -нд

АХ-ын 91 жилийн ойн баяр наадын хурдан их насны морьд дөнгөж сая барианд орлоо. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Цэгмидийн халиун түрүүлжээ. Халиун морь нь өнгөрсөн жилийн аймгийн баяр наадамд аман хүзүүнд хурдалж байжээ. Халиун морины ард Төв аймгийн Баян сумын уугуул, “Агт-Эрдэнэ” гал уяаны уяач Оюунбатын зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн уугуул Хэрлэнгийн зээрд, дөрөвт Чулууны хонгор морь харин айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” гал уяаны уяач Саранхүүгийн хээр тус тус хурдалжээ. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна