Г.Доржпүрэвийн зээрд хязаалан түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

 Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олны уухайд түрэгдлээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдаллаа. Хонгор үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Харин айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын уугуул "Тавантолгой транс" захираль аймгийн Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд,айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр айргийн тавт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяргаагын шувуухай хүрэн тус тус хурдалжээ. Одоо хурдан морины салбар комисс хуралдаж байна.Дашрамд сонирхуулахад айргийн таван хязаалангийн хоёрыг нь буюу Д.Баянбатын хонгор, Д.Дагвадоржийн зээрдийг уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулсан юм.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна