МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв:”Унаган адуугаар улсын наадмын түрүү хүртлээ”

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

-Төрийн наадмын түрүүгээр өм нээгдлээ. Танд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Хөвсгөл нутгийн маань адуу төрийн наадамд түрүүллээ. Хөвсгөлчүүддээ, нийт монголчууддаа баяр хүргэе.
-Зээрд үрээний удам угшлын талаар танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн жил шүдлэндээ улсын наадамд 11-ээр давхисан. Та бүхэн мэдэж байгаа байх. Угшил гарвалыг нь хөөвөл Xэнтий аймгийн Буяндэлгэр сумын унаган адуу. Толбот xүрэн азарганы төл. Хурдан морь уяад бас ч гэж чамгүй олон жил болж байгаа болохоор сүүлийн жилүүдэд өөрийн унаган адуугаар наадаж байгаа. Ялангуяа бага насан дээр. Зээрд үрээ дээд удам нь Баяндэлгэрийн адуу болохоос миний унаган адуу.
-Морь уяад багагүй хугацаа өнгөрсөн гэлээ . Төрийн наадмын хэд дэх хишиг вэ?
-Төрийнхөө их баяр наадамд гурав даxь удаагаа  ирж оролцож байна. Төрийн наадмын анхны түрүүг зээрд үрээ маань авчирлаа. Үүнээс өмнө xалзан азарга маань наймаар, xалиун азарга маань арваар давхиж байсан.

-Дараа дараагийн уралдаануудаас олон түрүү айраг хүртээрэй. Сайхан баярлаарай.

-Та бүхэн ч гэсэн сайхан баярлаарай. Баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна