Шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан  шүдлэн  хэдхэн хормын дараа гарааны зурхай руу хөдлөх гэж байна.   Шүдлэн насны морьд 16 .20 минутын орчимд барианд орох юм.

Энд Шим группийн Ерөнхийлөгч Цандэлэгийн хээр, Ховд аймгийн Дарви Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор, Аймгийн Алдарт уяач Х.Цогтсайханы хүрэн, Аймгийн Алдарт уаяч П.Сэргэлэнгийн сартай хар, МУ-ын Алдарт уяач Буяндэлгэрийн зээрд, буурал, сартай зээрд морьдууд, МУ-ын Манлай уяач Б.Мөнхтөрийн саарал, МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн шарга, Их аварга Д.Дагвадоржийн хээр, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн, Аймгийн Алдарт уяач Г.Тэмүүлэнгийн хонгор, Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд зэргийн 294 хурдан хүлгүүд барианы зурхайгаас гарахаар бүртгүүлээд байна.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна