Түрүү хязаалан 26 минут 9 секундэд туулжээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

Газар газрын шандаст 304 үрээ тоосоо өргөсөн хязаалан уралдаан 18 киломертийн зайтай байсан. Энэхүү зайг 26 минут 9 секундэд туулсан Г.Доржпүрэвийн зээрд түрүүлж, 26 минут 32 секундэд туулсан Д.Баянбатын хонгор хоёрдугаарт баригджээ. Харин айргийн гуравт хурдалсан Д.Дагвадоржийн зээрд энэ зайг 26 минут 33 секунд 26 доль, дөрөвт хурдалсан Д.Нямлхагвын хээр 26 минут 34 секунд 76 доль, тавд хурдалсан Д.Баяраагийн зээрд 26 минут 39 секунд 33 доль хугацаанд тус тус туулжээ.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна