Ж.Энхболдын зээрд түрүүлжээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

Шүдлэн дөнгөж сая барианд орлоо. 294 үрээ бүртгүүлснээс 40 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдаж  250 гаруй хурдан буян гарааны зурхай  руу хөдөлсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Газар газрын хурдан тууртуудаас шандсаараа шалгарсан тэрхүү ажнай бол Дорнод  аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын  зээрд  юм.  Өнгөрсөн жил даагандаа улсын наадамд дөрөвт давхиж байсан энэ хурдан буян ийнхүү төрийн наадмын түрүү боллоо.
Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар хурдалсан байна. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар хурдалжээ. Б.Ганзориг уяач ийнхүү сүүлийн гурван жил дараалан төрийн наадамд морь айрагдуулж байгаа юм. Айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр давхижээ. Хээр үрээ өнгөрсөн жилийн аман хүзүү Б.Наранхүгийн хээр азарганы төл бөгөөд өвлийн уралдаануудад тогтмол дээгүүр давхиж байсан юм.  Айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун  сумын уугуул аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар тус тус  давхижээ. Харин зургаад нийслэлийн Алдарт уяач, “Гачуурт хурд” уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы халтар Халтар үрээ энэ хавар болсон олон уралдаануудад түрүүлж айрагдсан юм.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна