Олноор хасч буй нь уяачдын дургүйцлийг төрүүлж байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

Хязаалангийн уралдааны үеэр дөрөв, харин шүдлэнгийн уралдааны үеэр дөч гаруй үрээ уралдааны замд гарах эрхээ хасуулсан юм. Морины комиссын шүдлэгээнийхэн  сэрвээний өндөр, биеийн хэлбэр хийц зэргийг харгалзан  хасч буй ч уяачид ихээхэн бухимдалтай байна. Тэр тусмаа айрагдаад ирсэн адууг хасч байгааг ихэд буруушааж, үнэхээр монгол адууны стандартад нийцэхгүй байгаа бол уралдахаас нь өмнө хасах ёстой байсан хэмээж байна. Одоо мөрдөгдөж буй монгол адууны дундаж стандарт нь 2007 оны журам бөгөөд сүүлийн жилүүдэд дээрх стандартын дагуу адуу шинжих боломжгүй болсон тухай уяачид ярьдаг.

Г.Оюун-Эрдэнэ


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна