Хэнтий аймгийн уяач н.Төрмөнх: Түрүү жил улсад 11-ээр хурдалсан бор үрээг маань хасчихлаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

-Таны үрээ хасагдчихлаа.  Сэрвээний өндрөөр хасагдчихсан уу?
-Учрыг нь олохгүй л зогсож байна даа.Сэрвээний өндрөөр, шинэ цагийн монгол байна гээд л хасагдчихсан гэсэн. Яг ямар шалтгаанаар хассанаа хэлээгүй шүдлээд явуулсан хэрнээ морьд эргэхэд нэг улаан дээлтэй хүн “Энэ, бор  үрээг буцаа” л гэж хэлээд татуулчихсан гэж манай унаач хүүхэд хэлээд байгаа. Нөгөө үрээг маань татуулсан улаан дээлтэй хүн хэн нь гэдгийг мэдэхгүй байна.  Сая бор үрээгээ түрүүлсэн үрээтэй харьцуулж хэмжиж үзлээ. Төө шахам л намхан байх юм. Яах аргагүй л Монгол адуу даа. Хэнтий аймгийн Галшар угшилтай. Эцэгтал нь манай Хэнтий аймгийн хурдан угшилтай Бажаа гээд  хүний унаган адуу,миний хар азарганы төл байгаа юм. Эх нь Донойн Цэгмидийн цагаан гүүнээс төрсөн юм.
-Бор үрээ урьд нь ямар амжилттай уралдаж байсан бэ?
-Сумандаа хэд хэд түрүүлсэн. Өнгөрсөн жил улсын наадмаар 11-р хурдалсан. Мөн Дундговьд даагандаа айргийн гуравт орж байлаа. Ингээд жилийн дараа ирэхэд л өөр шийдвэр гарчих юм.
-Та хэдэн насны морьдтой ирсэн бэ?
-Би энэ жилийн төрийн наадамд гурван насны зургаан адуутай ирсэн л дээ. Сая шүдлэн мордоход миний бороос гадна 30 гаруй үрээ хасагдчихлаа.  Харж байхад бүгд л монгол үрээ харагдаад байгаа юм даа.
Энэ мэтчилэн гомдол хэлэх хүн олон байсан юм. “Монгол адууөндөр нам янз бүрл байдаг, хүн ч ялгаагүй л тийм л байдаг ш дээ. Тэгээд өндөр хүнийг монгол биш гэх үү. Энэ мэтчилэн хасаад байвал хаа бараан газраас хурдан хүлгэдээ авчирч байгаа уяачдад ямар санагдах уу. Мэдээж гомдолтой байна хэмээж байлаа.
Ингээд Ү.Атарсайхан нарын уяачид Баяр наадмын морины салбар комисст санал гомдлоо хүргүүлсэн ч нааштай хариу сонссонгүй.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна