Ж.Бүдбазар: Энэ жилийн наадам хамгийн гоё нь болж байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу.  Хэдэн жил морь унаж байна вэ?
-Намайг Жигжидийн Бүдбазар гэдэг. Төв аймгийн Лүн сумын уугуул. Энэ жил 10 настай. Таван настайгаасаа эхлэн хурдны морь унаж байна.
-Улсын баяр наадамд хэдэн удаа уралдаж байсан бэ?
-Улсад гурван удаа уралдсан. Ноднин хязаалан зургаагаар, уржнан саарал их насны морь унасан маань  60 гаргаад ирсэн. Өмнө нь улсын наадмаас айраг түрүү авч байсангүй. Энэ удаад МУАУ Д.Дагвадорж ахынхаа унгалдай зээрд хязааланг унаж айргийн гурваар оруулсандаа баяртай байна. Нэг л итгэмгүй мэт санагдаж байна шүү. 
-Үүнээс өмнө бүсийн наадмуудад ямар ямар амжилт гаргаж байв?
-Говь Шанхын наадамд зургаалж, Хэрлэнгийн хул хязаалан маань түрүүлж байлаа. Мөн  Өвөрхангай аймгийн баруун бүсэд хул хязаалан маань айргийн гурваар давхисан амжилтыг энд дурдах байна. Энд өнөөдрийн маань амжилт бас бичигдэнэ гэхээр баяртай байна.
-Энэ жилийн наадмын онцлог нь юу байна. Өөр ямар насны морь унах бэ?
-Энэ жилийн наадам хамгийн гоё нь байна. Яагаад гэвэл хурдны морь унахын хамгийн гоё нь түрүүлж айрагдах байдаг болохоор. Маргааш азарга, их нас, нөгөөдөр соёолон унана.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна