Эхний аравт хурдалсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн газар газрын шандаст 236 хурдан азарга хэдхэн хормын өмнө барианд орлоо. Их  монгол улс  байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдааныг  өнгөрсөн жилийн түрүү, Манлай уяач , “Ажнай” корпорацийн   Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн Ембүү халзан  өнгөллөө.  Энэ цагийн эгэлгүй хурдан ажнайгуудын нэг Ембүү халзан ийнхүү төрийн наадмын хоёр түрүү, бүсийн наадмын нэг айргийн эзэн болоод буй юм.
Харин аман хүзүүнд хурдалсан Дундговь  аймгийн Дэрэн сумын уугуул, Ц.Бямбасүрэнгийн хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд, айргийн дөрөвт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Сугарын хул, айргийн тавд  Сэлэнгэ аймгийн  уугуул Батсүхийн хээр , зургаад Д.Мөнхцогийн Цоглог зээрд, долоод Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн халзан, наймд  Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал,  есөд Булган аймгийн уугуул Ж.Бат-Эрдэнийн хилэн хар, аравт “Тавантолгой транст” ХК-ийн захирал Д.Дагвадоржийн бор тус тус хурдалсан байна. Хэдхэн хормын дараа фото мэдээллийг хүлээн аваарай.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна