Таавар эвдсэн монгол хээр

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Монголын хамгийн үнэтэй адуугаар тодорч  хэсэгтээ шуугиулсан УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хээр азарга гарсан цагаасаа өнгөлж байсан ч замын дундаас суун арав гаргаж давхилаа. Өнгөрсөн жил мөн л гарсан цагаасаа өнгөлсөөр үзүүр дээрээ дайруулан аман хүзүүдсэн хээр азаргыг олон хүн энэ жилийн түрүү азаргаар нэрлэн мөрийцөж байсан. Хээр азарга нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Пүрэвдоржийн унаган адуу бөгөөд одоогийн байдлаар улс бүсийн гурван айраг, гурван түрүүний эзэн болоод буй юм. Дашрамд сонирхуулахад хээр азарганы төл хээр шүдлэн өчигдөр айргийн дөрвөөр давхисан юм.

Г.Оюун-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна