Мобинетийнхэндээ баярлалаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны мэдээллийг наадамч олон үзэгч, сонсогч, уншигчиддаа цаг тухайд нь хүргэхэд олон хүний хүч хөдөлмөр, чармайлт, ур чадвар шаардагддаг билээ. 

Хүмүүс баярлаж байхад ажиллаж байдаг хэвлэл мэдээллийн ажилтнуудын цаг завыг хэмнэж, эх нутагтаа болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа наадмын мэдээ мэдээллийг шуурхай хүргэх боломжийг Мобинет компани жил бүр олгодог.

Энэжил ч уламжлал ёсоороо тэд Хүй долоон худаг дахь хурдан морины комиссынхны хажууд байрлан бидний болон бусад мэдээллийн хэрэгсэлд шаардлагатай интернетийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Сэтгүүлч биднийг ажил үүргээ гүйцэтгэх гүн туслалцаа үзүүлж байгаа "Мобинет" ХХК-ний хамт олонд гүн талархал илэрхийлье

Элэг нэгт Монгол түмэн та бүхэн минь Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийной, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэдээллийг шуурхай хүлээн авч, сайхан баярлаарай.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна