417 их нас бүртгүүлжээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Хурдан их насны морьд дөнгөж сая гарааны зурхай руу хөдөллөө. АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын дээд насанд 417 их морь бүртгүүлсэн байна.  Өнгөрсөн жил МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон “Унаган хурд” гал уяаны гишүүн Б.Буяннэмэхийн бүсийн наадмын хоёр айргийн эзэн хээр халзан,  цагаан болон улсын гурав, бүсийн хоёр айргийн эзэн Манлай уяач, “Морин-Эрдэнэ” галын гишүүн Б.Мөнхтөрийн бор,  улсын нэг, бүсийн таван айргийн эзэн МУ-ын Алдарт уяач , “Гацуурт” ХК-ийн захирал Л.Батмөнхийн Данагар хул, улсын наадмын түрүү, бүсийн наадмын гурван айргийн эзэн Манлай уяач Б.Эрдэнэгэрэлийн хонгор, улсын наадмын түрүү, бүсийн наадмын хоёр айргийн эзэн Б.Өнөрбаянгийн халтар, улс бүсийн наадмын нэг түрүү, гурван айргийн эзэн МУ-ын Алдарт уяач,”Дорнын унага” гал уяаны гишүүн Н.Хүрлээгийн Яруу саарал, улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бор,  төрийн болон бүсийн наадмын түрүү, нэг айргийн эзэн “Мандал-Алтай” группийн Ерөнхийлөгч С.Балдандоржийн хонгор, улсын наадмын гурван айргийн эзэн, “АПУ” –ийн захирал П.Батсайханы  өсгий цагаан зээрд, улсын нэг, бүсийн хоёр удаагийн түрүү, нэг айргийн эзэн Б.Батбаярын Зоос бор, өнгөрсөн жилийн  аман хүзүү А.Төгсбатын бор зэрэг довтой адуунууд морджээ. Уралдааны мэдээг бид шуурхай дамжуулах болно. Тодмагнайтай хамт байсан эрхэм уншигч та бүхэнд баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна