МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг:Бор морь гурван жил дараалан төрийн наадамд айрагдлаа”

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

-Бор морь Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. Баяр хүргэе?
-Баярлалаа. Баяр жаргалтай мөчүүдэд үргэлж хамт байдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд ч гэсэн баярлалаа. Миний бор морь төрийн их баяр наадамд гурван жил дараалан айрагдлаа. Их баяртай байна.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан бол?
-Ер нь дээгүүр сайхан давхиж байсан даа. Манай галынхан сунгаануудаа Дорнод аймагтаа хийгээд наадмын өмнөхөн Хүй долоон худагт ирсэн.
-“Дорнын унага”-чууд энэ наадамд хэдэн адуутай ирсэн бол?
-Зургаан насанд 60 гаруй адуутай ирсэн. Одоогоор дөрвөн насны морьд уралдан, манайхан хоёр түрүү, нэг айраг аваад байна. Маргааш даага, соёолон мордуулна. Гайгүй сайхан байгаа болохоор найдаж л байна.
-Эрлийз ангилалд “Дорнын унага” галаас  магадлалтай хүлгүүд цөөнгүй бий байх?
-Байгаа, байгаа. Гэхдээ төрийн наадамд газар газрын хурдан хүлгэд уралдаж байгаа шүү дээ. Тэр утгаараа яаран дуугарч болохгүй байх. Ямар ч байсан гурван насанд гурвууланд нь мордуулна.
Ярилцсанд баярлалаа. Цаашдын уралдаануудад чинь амжилт хүсье.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна