Манлай уяач Б.Бат-Өлзий:”Энэ жил өнгөтэй сайхан наадаж байна”

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

-Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. Өчигдөр их насны морьд хол тасархай түрүүлсэн.  Өнөөдөр соёолон үрээ гарсан цагаасаа өнгөлсөөр  аман хүзүүдлээ. Энэ жил өнгөтэй сайхан наадаж байна.
 -Хонгор үрээ үнэхээр хурдан байсан. Бараг л түрүүлчихлээ гэж бодож байлаа?
-Харин тийм, гарсан цагаасаа үзүүр хүртэл өнгөлсөн. Үзэгчдийн хөл рүү орж жаахан унжчихлаа.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан бол?
-Хүй долоон худагт хийсэн.  Сайн байсан.
-Манлай зургаан насанд хэдэн адуу уясан бэ? Сая хоёр ч соёолон үрээ зарлагдаад байсан.
-Тэгсэн. Бас нэг хүрэн үрээ их арав дотор давхиж байгаад суучих шиг боллоо.  Уг нь гурван соёолон  мордсон. Зургаан насанд нийтдээ таван адуу уясан.
-Хонгор соёолон хаанахын адуу вэ?
 -Дорноговь аймгийн Алдарт уяач Саруулбуянгийн унаган адуу.
-Дааган дээр хэдэн адуу мордох вэ?
-Нэг даага мордоно. Эрлийз дээр хоёр даага мордоно.
Баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна