Түрүү соёолонгийн уяач Батсүх: Манлайн зааснаар уясан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

-Төрийн их баяр наадамд соёолон түрүүлгэсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл өндөр байнаа. Баярлаад юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Халтар үрээ маань урамтай сайхан түрүүлж, магнай тэнийлгэлээ. Үнэхээр их баяртай байна.
-Халтар  үрээ Сүхбаатарын адуу гэсэн үү?
-Тиймээ,  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Рагчаасүрэнгийн унаган адуу. “Таван толгой транс” компанийн захирал Х.Түмэнбаярын соёолон байгаа юм.  
-Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Хязааландаа Дорноговьт болсон бүсийн наадамд айрагдаж, өнгөрдөг өвөл бага гурван уралдаанд гурав түрүүлсэн.
-Сунгаагаа хаана хийсэн бэ?
- 61-ийн гарам дээр хийсэн. Өнгөнд давхиад байсан нь багцаатай л байж.
-Зургаан насанд хичнээн адуутай ирсэн бэ?
-Нас насанд бий.
-Соёолон түрүүлгэнэ гэдэг хамгийн хийморьтой гэдэг?
-Мэдээж тэгэлгүй яахав.Дорноговиос ирээд Манлай уяач Батсүх ахтайгаа нийлж 61-н гарам дээр сунгасан. Манлайн зөвлөснөөр уяа сойлгыг нь тааруулсан даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн чинь уралдаануудад амжилт хүсье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна