Ерөнхий сайд түрүү соёолонд хүндэтгэл үзүүлэв

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

МУ-ын улсын Ерөнхий сайд Сү. Батболд, гэргий Отгонтуяагийн хамт төрийн наадмын түрүү халтар соёолонгийн уяагаар зочиллоо. Халтар үрээ  МУ-ын Манлай уяач А.Батсүх буюу Тангаагийн уяанаас мордсон бөгөөд , Өмнөговь аймгийн Цогтцэцийсумынуугуул, “Таван толгой транст” ХК-ийн захиралХ.Түмэнбаярын адуу юм.  Халтар соёолон энэ хавар гурван ч жижиг наадамд түрүүлжээ. Ерөнхий сайд түрүү соёолонгийн эздэд баяр хүргээд, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна