Эхний арван соёолонгийн цуваа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

Хийморь далласан хурдан соёолонгууд  дөнгөж сая барианд орлоо. Улс бүсийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн тэргүүн юугаа мялаалгаж байсан газар газрын шандаст 236 үрээнээс   Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар магнайдаа тоосгүй түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Манлай уяач,"Алтай констракшн" ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор, айргийн гуравт  Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр,  зургаад Төв аймгийн Баянжжаргалан сумын  Б.Саранхүүгийн хонгор халзан, долоод Сүхбаатар аймгийн уугуул П.Баянхүүийн хүрэн халзан,  наймд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул” Монмасло” ХХК-ны захирал Д.Ганзоригийн хул халзан, есөд Дорноговь  аймгийн уугуул Ш.Энхтүвшингийн зээрд халзан, аравт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Аймгийн алдарт уяач Д.Хуягбаатарын  зээрд халзан тус тус хурдаллаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна