А.Ариунсайханы зээрд түрүүлэв

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 13 -нд

Эрлийз морьдын дунд насны ангилалд тоосоо өргөсөн хурдан үрээнүүд хэдхэн хоромын өмнө барианд орлоо.Бүсийн наадмын нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул А.Ариунсайханы зээрд түрүүлж, улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, айргийн дөрөвт  Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус хурдаллаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна