Д.Сугарын шандаст хул

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 17 -нд

Сайн хүлэг, эр хүний омогшил, элгэн түмний бахархал байдаг. АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 251 хурдан хүлэг бүртгүүлсэн ч 236 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж ??? км замыг хөлийн хурдаар эвхэн туулсан юм.
Хурдан азарганы уралдаанд айргийн дөрвөөр хурдалж, 38,08 минутын амжилт үзүүлсэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дуламын Сугарын хул азарга Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Хоёр талаас хурдны цустай хул азарга  дааган цагаасаа эхлэн уягдсан ч уяа нь санаанд хүртэл эвлэхгүй л байсан гэдэг. Харин соёолондоо нэлээд хэдэн жижиг уралдаанд  түрүүлж, айрагдан хаврын бооцоот уралдаанд мөн айрагдсан гэдэг. Олон хоногийн хатуу уяатай хул азаргыг Тод манлай Д.Онон, түүний хүү О.Батбилэг нар тааруулдаг бөгөөд  одооноос уяа нь эвлэж байгаа адуу хэмээсэн юм. Харин Д.Сугар “Миний хул угшил гарвалыг нь бодсон ч уясан эзнийг нь бодсон ч дөмөг л байх учиртай. Намайг олон жил баярлуулах байхаа” хэмээн бэлгэ айлдана билээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна