Тонж тоорой уралдаан хойшлогдлоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 18 -нд

Лид  тонж торой төрийн бус байгуулга , богд хан гал уяанаас хамтран шинэ монгол шүдлэн хязаалан насны морьдын уралдааныг зохион байгуулахаар товлоод байсан. Уяачдын саналыг харгалзаж энэхүү уралдааныг хойшлуулахаар болсон байна 
Тонж торой  ТББ нь Монгол угсаатны өв соёл, хурдан морины уралдааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй, хойч үедээ өвлүүлэх, Монгол бахархлыг олон улсад сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Тонж торой-2012” Шинэ Монгол шүдлэн, хязаалан насны хурдан морины уралдааныг 2012 оны 7 дугаар сар 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэхүү уралдаанд улс, аймаг, нийслэлийн алдар цолтой нэрт уяачид, сонирхогчид, бридерүүдийн уяж сойсон шигшмэл хурдан морьд уралдахаар бүртгүүлсэн боловч уралдаанд оролцох морьдын тоо нь зохион байгуулагчдын зүгээс тавьсан шалгуур үзүүлэлтэнд хүрээгүйн улмаас Монголын морин спорт уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, мөн цөөнгүй уяачдын хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр тус уралдааныг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү шийдвэрт дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн болно. Үүнд:
• Монгол Улсын Их Хурал, НИТХ-ийн сонгууль улс орон даяар болж, энэхүү түүхэн шийдвэрлэх улс төрийн үйл явцад улс даяараа анхаарлаа хандуулж, морин спорт сонирхон дэмжин ажилладаг бизнесменүүд, улс төрчид сонгуульт ажилдаа түлхүү анхаарч байсан тул хурдан морьдоо бэлтгэх, бүртгүүлэх завдал олдоогүйгээ бидэнд илэрхийлсэн.
• Сонгуулийн дараа улсын их баяр наадам залгуулан болсон бөгөөд их баяр наадмын үеэр ихэнх уяачид, бридерүүд улсын их баяр наадамдаа бэлтгэлээ базаан орцгоосон. Тэдний зүгээс манай ТББ-д хандан хугацаагаа эргэн  харахыг хүссэн санал удаа дараа ирсэн.
• Бүсийн наадам энэ сарын 28, 29-нд Улаанбаатар хот, Сүхбаатар, Дундговь,  Баян-Өлгий аймгуудад зохион байгуулагдах тул морь сонирхогчид, уяачид, мэргэжлийнхэн энэхүү наадмын бэлтгэлдээ ханцуй шамлан орсон байна. Энэхүү шалтгаан нь бидний уралдаан зохион байгуулах цаг хугацаанд нөлөөлж байгаа тул эдгээр болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж хамтрагч, дэмжигчид болон Монголын морин спорт уяачдын холбооны зүгээс нэгдсэн шийдвэрт хүрч байгаагаа ийнхүү албан ёсны захидлаар мэдэгдэж байна.
Зохион байгуулагчдын хувьд   шинээр товлосон хугацааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрсдийн вэбсайтдаа албан ёсоор зарлах болно.  
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна