“Ажнай шарга” галын уяач П.Сүрэнжав: Хээр азарганы барианд орж байгаа мөч санаанаас гардаггүй

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 20 -нд

Баярын сэтгэгдэлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам нар хур тэгширсэн, хүн ардын зоо тэнэгэр сайхан болж байна. Бороо хур элбэг зуншлага сайхан байхад бидэнд өөр юу хэрэгтэй байхав. Манай гал уяа өмтэй сайхан наадлаа. Энэ жил Дүнжингаравт манай галыхан хоёр түрүү нэг айраг авсан. Мөн төрийнхөө наадмаас гурван айраг хүртлээ. Энэ жилийн айраг түрүүн буухиа тасраагүй  байх гээд л бүсийн наадмуудад оролцоно шүү дээ.
-Төрийн наадамдаа хэддэх жилээ хурдан хүлгэдийнхээ шандасыг шалгаж байна вэ. Төрийн наадмын онцлог нь юундаа байдаг юм бэ?
- Айдсын даваа гэж нэрлэгдэж байх үеэс эхлээд тасралтгүй оролцож байна. Монгол түмэн нийтээрээ оролцдог, газар газрын шигшмэл хурдан хүлэг тоосоо өргөдөг чансаа өндөртэй наадам шүү дээ. Хэн одтой азтай байгаагийнх нь морь түмний эх болж торгон жолоо өргүүлж модтой модгүй ч төрийнхөө наадамд хүлэг нь тоогоо нэмж тоосоо өргөхөд л эрийн хийморь сэргэдэг байхгүй юу. 
- Таны сэтгэлийг хамгийн ихээр догдлуулж байсан ямар наадам байдаг бэ?
- Өнгөрсөн жилийн наадамд “Мон-Уран”-ын Наранхүүгийн хээр азаргаа аман хүзүүнд хурдалахад л хамгийн ихээр сэтгэл огшиж байлаа. Одоо хүртэл хээр азарганы барианд орж ирж байгаа тэр л мөч санаанаас гардаггүй юм. Мөн хээр азарга Дүнжингаравт түрүү магнайд хурдалсан ч төрийнхөө наадамд тамир нь хүрсэнгүй жаахан суучихлаа. Гэхдээ яахав цаана нь олон наадам байна.
- Хээр азарга уяа сойлгын манай уншигчид сонирхож байгаа байхаа?
- Тухайн үеийн байдлаасаа хамаараад өөр л дөө. Гэхдээ ерөнхийдөө хатуу талын уяатай л адуу.
     А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна