Төрийн түмэн эх-“Улс” халзан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 23 -нд


Дөрвөн их түүхт ой давхцсан өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү  Түмэнцогтын зээрд азарга амжилтаа бататган дахин түрүүлж, төрийн түмэн эхээр тодорлоо.  Хурдан морь сонирхогчдын дунд Ембүү зээрд хэмээн алдаршсан энэ хурдан буянг эзэд нь  төрийн наадмын түрүү, төрд данстай хүлэг гэдгээр нь “Улс” зээрд хэмээн дууддаг юм билээ.
Төрийн түмэн эх “Улс” зээрд азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу. 2010 онд сумынхаа наадамд түрүүлэн, Хэнтий аймагт болсон бүсийн наадамд арав гаргаж давхисан зээрд азарга туулай жилийн өнгө тольдох анхны уралдаан Сүхбаатар аймгийн Зүүн бүсийн “Мөнххаан 2011” уралдаанд түрүүлж, хавар нь Сүхбаатар аймгийн Талбулагийн ойд дөрвөөр давхисан билээ. Өнгөрсөн жил улсын наадмын дараа давхар уяагаар Дундговь аймгийн  70 жилийн ойд айргийн дөрвөөр хурдалж, он гарсаар Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн  таваар давхин луу жилийн өнгөө тольджээ. Ийнхүү луу жил гарсаар улс бүсийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдаад буй Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс зээрд азарганы уяаг аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулдагийг уншигчид эчнээ мэдэх бизээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна