Манлай уяач Д.Бат-Эрдэнэ:Дээлэндээ багтахгүй хөөрч байгаа эрчүүдийн нэг нь би

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 23 -нд

-Улс  халзан азарга төрийнхөө их баяр наадамд дахин түрүүллээ. Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сэтгүүлээр дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Нүүдэлчин монгол түмэн хотлоороо баярлан цэнгэдэг хоёрхон баярын нэг нь наадам. Дэлхийд ганцхан монгол наадмаар дэнж хотойтол наадаж, дээлэндээ багтахгүй хөөрч байгаа олон эрчүүдийн нэг би боллоо. Баяртай байна.
-Улс халзан тань дээр ирээд улс бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртлээ?
-Тиймээ, өнгөрсөн жил миний хуурай дүү Б.Наранхүү  надад энэ сайxан азаргыг бэлэглэж байсан. Өнөөдөр миний дүүгийн Монгол xээр азарга нь түрүүлээгүй ч надаас дутаxгүй баярлаж байна. Монголчууд бие биедээ xайртай, бие биенээ xүндэлж байx нь Монголоороо байхын утга учир омогшил  юм даа.  Халзан азарга над дээр ирснээсээ хойш энэ хаврын хамгийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд айргийн таваар давхиж, сая төрийнхөө их баяр наадамд урамтай сайхан түрүүллээ.
-Манлай энэ жил зургаан насанд хичнээн адуу уясан бэ?
-Сайxан иx насны морьд байгаа. Одоо ингээд удаxгүй иx насны морьдоо мордуулна.

-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна