“Алтаргана” наадам өндөрлөлөө

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 25 -нд

Буриад үндэстний “Алтаргана” их наадам долдугаар сарын 20-22-нд ОХУ-ын Агын Буриадад боллоо. БСШУЯ, Орос-Монголын нийгэмлэг, Монголын Буриадын сан холбоо зэрэг олон байгуулагууд хамтран зохион байгуулсан тус наадамд Монголоос 600 гаруй буриад үндэстэн оролцжээ. Мөн “Нюанс” хамтлаг оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Алтаргана

Ара газарта ургадаг,
Аса бvхэтэй алтаргана.
Альган дэрээ тэнжээhэн
Аба эжы хоерни.

Эбэр газарта ургадаг,
Эшэ бvхэтэй алтаргана.
Эльгэн дэрээ тэнжээhэн
Эжы аба хоерни.

Сонирхуулахад, 1994 онд Хэнтий аймагт Буриад дууны уралдаанаар гараагаа эхэлж байсан тус наадам өдгөө Буриад үндэсний хэмжээнд хүсэн хүлээдэг томоохон наадам болтлоо хүрээгээ тэлж, хоёр жил тутамд зохион байгуулагдах болсон байна. 2010 онд Улаанбаатар хотноо болж байсан бол Агын Буриадад хоёр дахь удаагаа (2002, 2012) болж байгаа нь энэ аж.

“Алтаргана” наадамд Хятадаас буриад үндэстнүүд оролцдог болсон бөгөөд олон улсын шинжтэй наадам болж хүрээгээ тэлсээр байна. Наадмын үеэр сурын харваа, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, буриад дууны наадам, ёохор бүжиг зэрэг олон арга хэмжээ болдог уламжлалтай. Буриад соёлоо хадгалж, буриад зон олны үйлийг үргэлжлүүлж, хойч үедээ өвлөн үлдээх түүх соёлын нэгээхэн том наадам болж ирсэн билээ.  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна