М.Батжаргалын саарал азарга түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 28 -нд

Хурдны өлгий Сүхбаатарчууд  энэ өдрүүдэд аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Тус ойд зориулсан зүүн бүсийн хурдан морьдын уралдааны азарга барианд орлоо. Уяа нь жигдэрч хурд ирлэгдсэн шандаст  310 хүлэг тоосоо өргөснөөс айргийн дөрвөөс бусдыг Сүхбаатарчууд  өөрийн болгосон юм. Ингээд хурдан азарганы уралдааны цувааг танилцуулъя.
Гурван зуу гаруй хурдан хүлгийн магнайд дүүлсэн саарал азарга бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул М.Батжаргалын хүлэг байсан юм. Харин аман хүзүүнд  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Г.Баяржаргалын хонгор, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, улсын начин Ц. Анхбаярын хүрэн,айргийн дөрөвт  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б .Өнөрбаярын хул, айргийн тавд  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Доржийн хүрэн тус тус хурдаллаа.
Хул азаргаа дөрөвт хурдлуулж, хурдны өлгий нутгийнхантай хийморь булаалдсан Б.Өнөрбаяр  АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд хурдан халтар морио түрүүлгэж байсан өмтэй уяач юм.
Г.Оюун-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна