Б.Мөнхтөр Манлайн мялаалга ирэх сард болно

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 28 -нд

Ховд аймгийн Дарви сумын  уугуул Монгол улсын Манлай уяач Батчулууны Мөнхтөрийн хөдөлмөр алдрыг нутгийн зон олон нь ирэх сарын сүүлээр тэмдэглэхээр зэхэж буй аж. Таван цагаан, бор, Өвгөн хээр зэрэг гурван хурдан хүлгээрээ МУ-ын Манлай уяач эрхэм цолонд хүрсэн энэ хийморилог эрийг мориныхон “хоншоортой” хэмээдэг. Нээрэн ч сүүлийн 6-7 жил хавтай сайхан наадан гуравхан адуугаар  улс бүсийн наадмаас  хоёр түрүү, 17 айраг  хүртээд буй юм.
Түвдэн Манлайн  моринд хөтлөн оруулсан жижигхэн шар банди өдгөө нутгийн нэрийг дуурсгасан том уяач болсон бөгөөд аавыгаа баярлуулсандаа хамгийн ихээр омогшиж явдаг гэсэн.
А.Мөнх



 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна