Дундговьд Н.Жаргалсайханы хул азарга түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 29 -нд

Говийн бүсийн “Их мандал 2012”, Дундговь аймаг байгуулагдсаны 71 жилийн ойн даншиг наадам цаг агаарын байдлаас болж товлосон өдрөөсөө нэг өдрийн хойно эхлэхээр болсон билээ. Өчигдөр бөхийн болон сурын харваагаар эхэлсэн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр хурдан морьдын уралдаан азаргаар эхэллээ. Нийт 120 азарга мордсоноос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Жаргалсайханы хул азарга түрүүлж хурсан олныг баясгалаа. Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, УИХ-ын гишүүн асан Р.Раашийн буурал, айргийн гуравт Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Ж.Нямгаваагийн зэгэл, айргийн дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хар, айргийн тавд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн  Б. Наранхүүгийн Монгол хээр тус тус хурдаллаа.

Харин зургаад Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн зээрд, долоод Дундговь аймгийн Луус сумын уугуул  Л.Бямбаноровын зээрд, наймд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Н.Амгалангийн хонгор, есөд Дундговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Д.Эрдэнэбилэгийн загал, аравт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Г.Будсүрэнгийн хонгор давхижээ.

А.Энхжил                       

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна