С.Гантөмөрийн хонгор түрүү магнай боллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 29 -нд

Долоодугаар сарын 27-нд эхэлсэн зүүн бүсийн хурдан морьдын уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, төрийн тахилгат Алтан-Овооны наадамтай давхцаж байгаа энэхүү даншиг наадам өнөө өглөө их насны морьдын уралдаанаар үргэлжиллээ. 375 их насны морьд уралдааны замд мордсоноос Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөрийн хонгор түрүү магнай боллоо. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул  Я.Төгсмандахын хонгор, айргийн гуравт Шадар сайд М.Энхболдын хүрэн халзан /Дүнжингаравын хурд-2012 хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж, хэдхэн хоногийн өмнө болсон АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр давхисан/,айргийн дөрөвт  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Чулуунбаатарын хонгор, айргийн тавд  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Содномын ягаан тус тус хурдаллаа. 

  Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна