С.Лувсанбалдангийн хээр шүдлэн түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 29 -нд

Хангай бүсийн хурдан морьдын уралдааны шүдлэн барианы зурхайд орж ирлээ. Газар газрын шандаст хүлгэдийг Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Лувсанбалдангийн хээр магнайлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн байна. Харин аман хүзүүнд  Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт  уяач Н.Базаргарьдын хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бямбацогтын шарга, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Дэлгэрбаярын хул, айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат Орхон аймгийн уяач Ц. Буянбаатарын бор тус тус  хурдалжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна