Ш.Мөнгөншагайн буурал түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 29 -нд

Дундговь аймагт болж буй говийн бүсийн уралдаан, "Их мандлын хурд-2012" наадмын их нас хэдхэн хоромын өмнө барианд орлоо. 178 их нас мордсоноос Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат "Унаган хурд" галын уяач Ш. Мөнгөншагайн буурал түрүүлж, “Нүүрэнтэйн их хурд 2012” уралдаанд аман хүзүүдэж байсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын А. Мөнх-Эрдэнийн нууц хээр аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ихбаярын бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач С. Шинэбаатарын хээр хурдалжээ. Харин зургаад  Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул С. Балсандоржийн халтар, долоод Төв аймгийн уугуул  Улам-Өрнөхийн саарал халзан, наймнд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Б.Оюунбатын зээрд, есөд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Насанхүүгийн бор, аравт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Б. Хадбаатарын шарга тус тус давхисан байна. 
                                                                                                                                             А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна