Говийн бүсэд Батсайханы хөх бор соёолон түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 29 -нд

Говийн бүсийн хурдан морьдын уралдааны соёолонгууд барианд орлоо. 142 хурдан буян шандас шалгасан уг уралдаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Батсайханы хөх бор түрүүллээ. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Б.Оюунбатын хул, айргийн гуравт Төв  аймгийн Аргалант сумын уугуул, МУ-ын начин Д.Амгаланбаатарын хул, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракшн"-ны захирал, Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, айргийн тавд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул  Б.Чулуунбаатарын хонгор тус тус хурдалжээ.

Харин зургаад Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул М.Энхзулын сартай зээрд, долоод Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Амгаланбаатарын зээрд, наймд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Д.Доржийн халиун, есөд Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, аравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракшн"-ны захирал, Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хонгор давхижээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна