Зүүн бүсийн уралдааны нэгдсэн цуваа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 30 -нд

Хурдны өлгий Сүхбаатар аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцсан зүүн бүсийн хурдан морины уралдаан дэлгэр сайхан боллоо. Гурван өдрийн турш дэнж хотойтол наадсан Сүхбаатарчууд зургаан насны түрүүгээ нутагтаа үлдээсэн нь бахархууштай  санагдсаныг хэлэх нь зүйтэй байх. Нас болгон нь өтгөн улсын наадмаас ч олон адуу мордсон зүүн бүсийн уралдаан зохион байгуулалт сайтайн  дээр, товлосон хугацаа хууль байсан нь бусад бүсээс онцлог байлаа. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ зүүн бүсийн хурдан морьдын уралдааны цувааг танилцуулъя. 
Азарга 310
1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул М.Батжаргалын саарал
2. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Г. Баяржаргалын хонгор
3.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, улсын начин Ц.Анхбаярын хүрэн
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Өнөрбаярын хээр.  Дуу хуурын өлгий нутгийн хүү “Нүүрэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдаанд саарал соёолонгоо тавлуулж, АХ-ын түүхт  90 жилийн ойд халтар морио түрүүлгэж байсан өмтэй эр юм.
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул С.Ууганбаярын хүрэн
Их нас 375
1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул  С.Гантөмөрийн хонгор
2.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул  Я.Төгсмандахын хонгор
3. Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхийлөгч Шадар сайд М.Энхболдын хүрэн халзан /Дүнжингаравын хурд-2012 хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж, хэдхэн хоногийн өмнө болсон АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр давхисан/
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Чулуунбаатарын хонгор
5. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Содномын ягаан
Соёолон-310

1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Бат-Эрдэнийн алаг

2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул П.Баянхүүгийн хонгор

3. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Баянмөнхийн ухаа

4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Аюурзэдийн саарал

5. Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Чулуунбаатарын хүрэн

Хязаалан-461
1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Манлай уяач С.Төмөр-Очирын зэгэл
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул М. Нэргүйн хүрэн
3. Хөвсгөл аймгийн уугуул, "Хөвсгөлийн зам" компанийн Болдбаатарын халиун
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Ё. Төгсмандахын халтар
5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Г.Чулуунбаатарын хүрэн
Шүдлэн-488
1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар. /Хар үрээ нь өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жил, зүүн бүсийн даншигт сөнгө даага айргийн таваар хурдалж байсан ба өнөө жилийн хувьд Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаан, мөн сумандаа түрүүлж, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд давхар уяагаар дахин түрүүлчихээд төрийн наадамдаа тоосоо өргөн аман хүзүүдсэн. /
2. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Аюушжавын шарга
3.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн
4.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Баттулгын хээр
5.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Б.Чулуунбаатарын зээрд
Даага-293

1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Рагчаасүрэнгийн зээрд
2. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул  Эрдэнэдалайн халиун
3. Дархан-Уул аймгийн Хонгор сумын уугуул Галсандоржийн хээр
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Цэрэнбалтавын буган
5.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн хар

                                                 Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна