Говийн бүсийн даншиг дахин хойшиллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 30 -нд

Говийн бүсийн “Их мандал 2012”, Дундговь аймаг байгуулагдсаны 71 жилийн ойн даншиг наадам цаг агаарын байдлаас болж товлосон өдрөөсөө нэг өдрийн хойно эхлэсэн. Бөхийн болон сурын харваагаар эхэлсэн наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр хурдан морьдын уралдаан азаргаар эхлэсэн юм. Ийнхүү зургаан нас уралдах байсан бол  Дундговьд үргэлжлэн орж байгаа усархаг борооны улмаас өнөөдөр болох байсан дааганы уралдаан хойшилжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна